Хөгжим тоглохыг хүсдэг хүмүүс олон байдаг ч тэр бүр хүссэн хөгжмийн зэмсгээ худалдан авч чаддаггүй. Тэгвэл хямд төсөр үнээр олон төрлийн хөгжмийн зэмсгийг тоглож үзэх боломжийг олгох touch гадаргуутай, зурагт хуудсыг зохион бүтээжээ.
Уг зурагт хуудас дээр олон төрлийн хөгжмийн зэмсгүүд дүрслэгдсэн ба тус тусдаа өөрийн гэсэн аялгуу гаргана. Та уг зурагт хуудсаар хөгжим тоглохын тулд эхлээд спикертээ холбох хэрэгтэй. Үүний дараа асаах товчлуур дээр дараад та дуртай хөгжмийн зэмсэг дээрээ дарахад яг л тэр хөгжмийг дарж буй мэт аялгуу гарч эхэлнэ.
Т.ТҮВШИН




