Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнөөдөр 14.00 цагт хуралдаж, цөөнгүй чухал асуудал хэлэлцэхээр болжээ. Өнөөдрийн хуралдаанаар “Гудамж” төсөл, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих Азийн хөгжлийн банкны төсөл, Улаанбаатар хотын багц дүрэм боловсруулах зэрэг төслүүдийн талаар танилцуулах аж. Мөн Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Д.ЖАРГАЛ