Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан Өнөөдөр 09.00 цагт УИХ-ын дэд даргыг томилох асуудал байгаа. УИХ-ын сонгуулийн хоёр тойргийн гишүүдийн тангараг өргөх асуудлаас болж намын бүлгүүд хоорондоо зөвшилцөх асуудлаас болж, түр хугацаагаар хойшлоод байсан юм.

УИХ-ын чуулганы хуралдаанд 75 гишүүн ирэхээс 53 гишүүн ирсэн байна. Мөн МАН-ын гишүүд ч хуралдаандаа орж иржээ.

“Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж