Талбайн теннисний өсвөрийн хотын АШТ болно

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний өсвөрийн хотын АШТ болно

Монголын талбайн теннисний холбооноос зохион байгуулагдаж буй өсвөрийн талбайн теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн маргааш “Сөүл спорт” клубт, Чингэлтэй дүүргийн V сургууль дээр болно. Олон улсын тээвэр жуулчлалын “Ланд Бридж” ХХК ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр аваргуудаа тодруулах ажээ. Тэмцээн найм хүртэлх, 9-10, 11-12, 13-14 болон 15-18 насны ангилалаар явагдана. Тэмцээнд Улаанбаатар хотын зургаан сургууль болон Дархан-Уул аймгаас тамирчид оролцох аж.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 10.00 цагт "Сөүл спорт" клуб дээр болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж