Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2013.05.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Өнөөдөр зүүн зүгийн нутгийн  хойд хэсгээр  хур тунадас орж, сэрүүхэн байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун,зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулс, Дорнод Монголын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дулаарч Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 23-28 градус,Увс нуурын болон Их нууруудын хотгор,говийн өмнөд хэсгээр 20-25 градус,  бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч 19-21 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 5 дугаар сарын 11-нээс 5 дугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн ихэнх нутгаар, 13-нд төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд нутгийн төв хэсгээр түр зуур секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж