
Түүнчлэн Мадоннагийн тоглолтоо нэрлэсэн “MDNA" цомог нь сүүлийн үед мөн chart-уудын шилдэг борлуулалттай цомгийн тоонд ороод байгаа юм байна. Хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй наадмуудын нэг, энэ удаагийн “Billboard Music Awards”-ийг Америкийн алдартай инээдмийн жүжигчин Трейс Морган хөтлөх төдийгүй Женнифер Лопез, Крис Браун, Тейллор Свифт, Жастин Бибер, Pitbull, Ники Минаж, Бруно Марс, Кристина Агелира нарын одод уран бүтээлээ толилуулах гэнэ.
Э.АНХТУЯА