“Борхойн тал” яруу найргийн наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

“Борхойн тал” яруу найргийн наадам боллоо

Замын-Үүдэд саяхан “Борхойн тал” яруу найргийн наадам болж өнгөрчээ. Наадмыг тус сумын сургуулийн Монгол хэлний заах аргын нэгдлээс санаачлан гурав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан байна. “Хөвсгөл” зочид буудал, “Булган плаза” зэрэг олон газар ивээн тэтгэгчээр ажиллажээ. Наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар шүүн явуулсан бөгөөд “Борхойн тал” наадмын эхний байруудыг н.Эрдэнэдалай, н.Мөнхсоёл, н.Лхагвадорж, н.Дэлгэрмөрөн нар хүртжээ. Сонирхуулахад, Борхойн тал гэдэг нь Замын-Үүд сум анхлан бий болсон газрын нэр ажээ.

Т.ДАРХАН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж