

Холбооны зөвлөлийн спикер намынхаа сонгуулийн жагсаалтыг толгойлох болно. Тэрээр албан тушаалаа өгсөн ч намын даргын үйл ажиллагааг зогсоох хүртэл эрхтэй депутатуудын зөвлөлийн дарга гэсэн намын шинэ тушаалыг өөртөө авсан байна. Уг намын өрсөлдөгч нар “Шударга Орос” намын авч байгаа арга хэмжээ сонгуулиар тус болохгүй гэж үзэж байна. Либералуудын лидер Жириновский уг намыг хэнд ч хэрэггүй гэж хэлжээ.
“Би намыг сонгуульд удирдана. Би намын лидер хэвээр байна. Гэхдээ би улс төр ба боловсон хүчний ажлыг хариуцана. Харин зохион байгуулалтын бүх ажлаас би чөлөөлөгдөнө” гэж Миронов их хурлынхаа өмнө сурвалжлагч нарт хэлсэн байлаа.
Ш.МЯГМАР