Бензины үнээ 80 төгрөгөөр буулгажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Бензины үнээ 80 төгрөгөөр буулгажээ

Өнгөрөгч ням гараг буюу тавдугаар сарын 05-аас эхлэн Улаангом болон сумдад үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн компаниуд болох “Ундарга-Увс”, “Баялаг-Увс” компаниуд бензины үнээ 80 төгрөгөөр буулгалаа. Монгол банк, Уул уурхайн яам хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын дотоодын шатахууны болон хүнсний жижиглэнгийн үнэ бууруулах бодлого ийнхүү орон нутагт хэрэгжиж, олон нийт үр шимийг нь хүртэж эхэллээ.  

Аймгийн засаг дарга санаачилга гарганорон нутгийн шатахуун, тослох бүтээгдэхүүн импортлогчдод хүсэлт гаргаж, хамтран ажиллах болсноор шатахууны үнэ ийнхүү 80 төгрөгөөр буурч байна. Дээрх үнэ цаашдаа тогтвортой байх юм бол аймгийн хэмжээнд сардаа нэг зуун зургаан сая төгрөг, жилдээ нэг тэрбум 272сая төгрөгийг хэрэглэгчид хэмнэнэ гэсэн үг юм. “Ундарга-Увс” ШТС-ын хувьд АИ92 1980-аас 1990, АИ80 1730-аас 1650, ДТүлш 1990-ээс 1910 төгрөг болон тус тус буурчээ. “Баялаг-Увс” ШТС-ын хувьд зах зээлээс харьцангуй хямд шатахуунаа худалдаалдаг гэж байлаа. Орон нутагтаа татвараа төлж, хөгжилд нь хувь нэмрээ оруулдаг импортлогчдоо дэмжих нь зүйтэй юм. Бензин, шатахууны үнэ нэмэгдэхээр дагаад зарим өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ дагаад өсчихдөг бичигдээгүй хууль манайд байдаг. Бензин, шатахууны үнэ буурсан болохоор бизнес эрхлэгчдэд нэмсэн шигээ буулгачих ёс зүй байгаасай хэмээн иргэд найдвар тавин хүлээж байна.

П.ЭНХМАА

Эх сурвалж: www.uvs.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж