Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы танхимд хэдийнэ орж ирж суудлаа эзэлсэн бөгөөд цөөнхийн бүлгийн гишүүдийг хүлээсэн хэвээр байна. Бие даагч гишүүд мөн чуулган танхимд хүрэлцэн ирсэн байгаа бол “Шударга ёс” эвслийн гишүүдээс МҮАН-ынхан танхимд ирсэн, харин МАХН-ын гишүүд эзгүй байна. Тус намын гишүүд Гүйцэтгэх товчооны хуралдаа оролцохоор явсан бололтой.
Сануулахад, МАХН-ын Бага чуулган өнөөдөр хуралдахаар товлогдсон байсан ч маргааш болгож хойшлуулжээ. Энэ нь УИХ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өглөө “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдсанаар дээрх цагт хуралдах товтой байсан Гүйцэтгэх товчооны хурал хойшилж, улмаар Бага чуулганаа нэг өдрөөр хойшлуулахад хүрчээ.