Зүүн зүгийн нутгаар хур тунадас орно

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Зүүн зүгийн нутгаар хур тунадас орно


2013 оны 05 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
Цаг агаарын урьдчилсан мэдээ

 Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Дулаарч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 0-5 градус, өмнөд хэсгээр 3-8 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 15-20 градус, зүүн хэсгээр 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө дулаарч 17-19 градус дулаан байна.

2013 оны 5 дугаар сарын 10-наас 5 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд баруун зүгийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 12-нд төвийн нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулс, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 11-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Эх сурвалж: http://tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж