Эх орны хишгийн үлдэгдлийг хэзээ олгох вэ?

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Эх орны хишгийн үлдэгдлийг хэзээ олгох вэ?

Хүний хөгжил сангаас иргэн бүрт сар 21 мянган төгрөг олгож байсан. Энэхүү мөнгийг 2012 оны долдугаар сар хүртэл олгосон бөгөөд зарим хүн сүүлийн гурван сарын мөнгөө авч амжилгүй өнөөдөртэй золгосон. Нэг айлын зургаан ам бүлийн гурав нь авсан ч гуравт нь өгөөгүй байх жишээтэй. Энэхүү сар бүрийн 21 мянган төгрөг буюу бэлэн мөнгөөр өгөх 500 мянган төгрөгийн халамжийн үлдэгдлийг нөхөж олгоход зориулан нийт 32 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт тусган  баталсан.  Энэ мөнгийг хэзээ хэрхэн олгох талаар хүмүүс их сонирхож байна. Иргэн бүрт сар тутам олгож байсан 21 мянган төгрөгөө авалгүй үлдсэн болон  бичиг баримтын зөрчилтэй байсан, гадаад оронд оршин суугаа шалтгаанаар хишиг, хувиа аваагүй иргэдэд хишиг, хувийг нөхөж олгоход зарцуулна. Чухам хэзээнээс олгох вэ гэсэн асуултыг Сангийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад,

-Хуулийн дагуу Хүний хөгжил санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувь төвлөрдөг.  Өөрөөр хэлбэл, тус сангийн орлогын урсгал нь улирлын чанартай байдаг ба тав, зургадугаар сараас тус сангийн орлого төвлөрөлт сайжирдаг. Иймээс Сангийн сайдын баталсан төсвийн хуваарьт иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор тусгаж баталсан.  Энэ сараас хишиг, хувиа аваагүй үлдсэн иргэдийн судалгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас гаргуулж, зургадугаар сарын эцэст санхүүжилтийг хийнэ. Тэгэхээр иргэдэд тэр үеэр олгоно гэсэн үг.

-Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон нэг сая төгрөгийн халамжийн мөнгө үүнд хамаарах уу. Тухайн үед бэлэн мөнгө бус хувьцааг сонгосон хүмүүс одоо мөнгөө бэлнээр авч болох уу?

-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувьцаа болон нэг сая төгрөгийг сонголтын дагуу олгосон болохоор хувьцааг бэлэн мөнгөөр сольж өгөх боломжгүй.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж