Их хэмжээний алт хилээр гаргахыг завдав

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Их хэмжээний алт хилээр гаргахыг завдав

Замын-Үүд боомтын хилээр  Монгол Улсын иргэн А  СҮА 75-25 улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинд хоёр кг алт нууж гаргахыг завдсан хэргийг тус боомтын гаалийн байцаагч нар  өнгөрөгч баасан гаригт илрүүлжээ.  Одоогооо уг хэргийг харьяа боомтын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 175.1 буюу их хэмжээний алт хилээр гаргахыг завдсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хэрэв сэжигтэн А-ийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр хуулийн заалттай юм байна.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж