Хүүхдийн живх үйлдвэрлэгч Huggies компани ээж аавуудад зориулсан TweetPee нэртэй нэгэн нэмэлт төхөөрөмж бүтээжээ. Энэхүү жижиг төхөөрөмжийг та хүүхдийнхээ живхэн дээр байрлуулбал таны хүүхдийг шээнгүүт гар утсанд тань мэдээлэл ирэх гэнэ.Та гар утсандаа уг төхөөрөмжийн арр-ыг бас суулгасан байх ёстой аж.
Ингээд л та хүүхдээ шээнгүүт гар утсаараа мэдээлэл авч, живхэн дэх шингэний хэмжээ хэр байгааг ч бас мэдэх боломжтой боллоо.
Т.ТҮВШИН

