Уэльсийн эрхэм хатагтай Дианна гүнжийн дүү Чарльз Еарл Спенсер эгчийнхээ гэгээн дурсгалд зориулж 1998 онд Лондон дахь “Kensington Palace”-т музей байгуулж байжээ. Гэсэн хэдий ч одоогоор түүний хүү Хунтайж Уильям болон Харри нарын мэдэлд шилжүүлээд буй уг музейг ирэх жил хаах тухай гэр бүлийнх нь гишүүдийн шийдвэрийг Спенсер “The Telegraph”-д саяхан албан ёсоор мэдэгдсэн байна. Спенсер музейг хаах болсон шалтгааны талаар ямар нэг тодорхой тайлбар хийгээгүй байна.
Тэрээр 1998 онд автын ослоор таалал төгссөн эгчийнхээ 38 насны төрсөн өдөрт зориулж түүний амьд ахуйдаа эдэлж хэрэглэж байсан даашинз, үнэт эдлэл, гэрэл зургуудаас эхлэн түүний талаарх дурсамжийг эргэн сануулах бүхий л дурсгалуудыг багтаасан уг музейг байгуулж байсан аж.
Э.АНХТУЯА