“MIXX” хамтлагийн нууц

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Хамтлагийн ахлагч Б.Болдбаатар

“СҮҮДРИЙН ГЭРЭЛ” КИНОНЫ ЗОЛБОО

Уншигчид маань түүнийг кинонд тоглосныг тэр бүр мэдэхгүй. Тэрбээр Архангай аймагт хийсэн “Сүүдрийн гэрэл” кинонд гуравдугаар курсдээ тогложээ. “Кинонд тоглох хэцүү. Миний хүсэл мөрөөдөл хязгааргүй. Ам гарч болохгүй” гэсэн. Тус кинонд дөрвөн найзын тухай гардаг бөгөөд ээжтэйгээ амьдардаг Золбоо гэх даруухан, ухаантай залуугийн дүрийг бүтээсэн юм. Багадаа сагс их тоглодог байсан болохоор спортын хүн болохоор шийдсэн ч есдүгээр ангиасаа урлаг сонирхох болж, КУДС-д элсчээ. Ээж нь гадаадад амьдардаг учраас айлын ганц хүү тэрбээр эмээ дээрээ өсчээ.


Хамтлагийн гишүүн Б.Төгсжаргал

ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ НЬ

Төгсөө хүсэж, мөрөөдөж, тэм үүлж өөрийгөө “шрупдэж”, энэ шоунд оролц сон гэдэг. Тэрбээр хамт лагийнхны гаа бод вол хамааг үй турш лагатай. Учир нь “Making the band-2” төсөлд шалгаран, “Extacy” хамтлагт байж байгаад өөрийн хүсэлтээр гарчээ. Тэрбээр найз залуутай ч түүнийхээ талаар дэл гэрэн гүй ярихаас татгалзсан. Монголчууд маань шинэ гарч ирж байгаа хамтлаг, дуучдаа дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг гэсэн.

Хамтлагийн гишүүн О.Гүнчин-Иш

КИНОНД ТОГЛОХ САНАЛ ИРВЭЛ…

Гүнчээ багадаа жүжигчин болохыг мөрөөддөг байжээ. МҮОНТ-ийн “Цоглог” редакцийн жүжигчний дугуйланд суралцаж, мөн “Титэм” редакцид ажиллаж байв. Гэвч том болоод бизнесийн салбарт хүчээ үзэхийг хүсэж энэ мэргэжлээ сонгосон гэнэ. Түүнээс хэрэв кинонд тоглох санал ирвэл тоглох уу? гэж асуухад “Би багын мөрөөдлөө орхиогүй. Хэрэв тийм санал ирвэл хамтлагийнхантайгаа ярилцаж байж шийднэ” гэлээ.

Хамтлагийн гишүүн Х.Гүлназ

НУУЦЛАГ МӨРӨӨДӨЛ НЬ БИЕЛЭВ

Тэр чимээгүй сууж чаддаггүй, байнга орилж, дуулж байдаг хүүхэд байсан гэнэ. Ээж нь “Миний охин таван минут чимээгүй байвал шагнана шүү” гэж аргаа барахдаа хэлдэг байв. Харин энэ зан нь түүнийг дуулахад нөлөөлсөн гэсэн. “Уралдаан тэмцээнд оръё гэж боддог ч зориг хүрдэггүй байсан. Харин “Making the band-3” шоунд зорилго тавьж орсон болохоор тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байлаа” хэмээн Х.Гүлназ өгүүлсэн. Эцэг эх нь түүнийг урлагийн хүн болгохыг хүсээгүй учраас герман хэлний орчуулагч мэргэжилтэй болжээ. Харин одоо түүний хамгийн үнэнч шүтэн бишрэгчид нь гэр бүлийнхэн нь. Түүний сэтгэлдээ нууцалдаг байсан дуучин болох мөрөөдөл нь ийн биелж байна.

Хамтлагийн гишүүн Г.Энх-Амар

НЭГДҮГЭЭРТ ГЭР БҮЛ, ХОЁРДУГААРТ ХАМТЛАГ

Нэвтрүүлэгт ороод хамтлагийн зургаан гишүүний нэг болсон нь түүний амьдралд гарсан хамгийн том өөрчлөлт аж. Түүнтэй нэг эмээ дэлгүүрт тааралдаад “Энэ чинь зурагтаар гардаг хүү юү дээ” гэхэд сайхан санагджээ. Түүний хувьд нэгдүгээрт гэр бүл, хоёрдугаарт хамтлаг нь байх болно гэв. Жижигхэн бэрхшээл гэхээр зүйл нь өдөр бүр завгүй байдаг учраас бага зэрэг ядардаг гэсэн.

Хамтлагийн гишүүн Г.Амаржил

ӨДӨР БҮР БИБЛИ УНШДАГ

Тэрбээр УБДС-ийг гэр бүл судлаач мэргэжлээр дүүргэжээ. Гэр бүлээрээ Христэд итгэгч болоод зургаан жил болж байгаа. Спортлог гэр бүлийн хүүхэд хэмээн өөрийгөө тодорхойлсон тэрбээр дуулахаас гадна нугарах авъяастай. Аав, ээж нь гимнастикийн спортын мастер, эгч нь бас нугардаг. Харин удаах дүү нь дугуйн спортоор хичээллэдэг бол, бага дүү нь БНСУ-д циркийн жүжигчин. Г.Амаржил уран бүтээлээрээ Монголын залууст шинэлэг зүйл амтлуулахыг хүсч байна гэсэн. Амьдралынх нь хамгийн том зорилго урлагийн ертөнцөд тодорхой амжилт гаргаж, эцэг эхгүй, асрамжийн газрын хүүхдүүдэд туслах. Тэрбээр өдөр бүр библи уншдаг аж.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж