Хөгжиж буй орнууд супер болохыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Хөгжиж буй орнууд супер болохыг хүсч байна

Хятадын Хайнань аралд энэ сарын 13-нд болсон “Брик” дээд хэмжээний уулзалтаар хөгжиж буй орнуудын удирдагчид дэлхийн эдийн засаг дахь нөлөөллийн хүрээгээ тэлэх, Оросын  Дэлхийн худалдааны байгууллагад элсэх асуудлыг хэлэлцлээ. “Брик”-ын дээд хэмжээний уулзалтад Хятад, Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк зэрэг эдийн засгийн  хурдтай өсөлттэй хөгжиж буй  орнуудын удирдагчид оролцсон байна.  Өмнөд Африк  энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад анх удаа оролцож буй юм. Дэлхийн худалдааны байгууллага тус орнуудаас дэлхийн санхүүгийн тогтолцоонд тодорхой өөрчлөлт хийхийг уриалсан байна. “Брик” гэдэг нь дэлхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах олон улсын санхүүгийн нөөцийн систем ажээ.

“Брик”-ийн дээд хэмжээний уулзалтаар хөгжиж буй орнууд санхүүгийн одоогийн тогтолцоо цаашид ямар ч ахицгүй гэдгийг онцолсон байна.

Хятадын дарга Ху Жинтао дээд хэмжээний уулзалтын үеэр “ Хөгжиж буй орнуудыг хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг шинэ эрин шаардаж байна” гэжээ.

Дээрх орнууд АНУ-ын худалдаа, төсөв асар их алдагдалд ороод буй энэ үед ам.долларын ханш хаашаа эргэх бол гэдгээс эмээж байгаа ажээ.

Орос, Хятад, Энэтхэг, Бразил зэрэг дөрвөн улсын хүн ам дэлхийн хүн амын 40 хувийг эзэлдэг бөгөөд хүн амын өсөлтийн тавны нэг хувь нь дээрх орнуудад ноогддог.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж