Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг
хүлээж авахаар Улсын комисс өнөө, маргааш хоёр өдөр ажиллана. Хэрэв Баяжуулах
үйлдвэрийг Улсын комисс хүлээн авбал “Оюутолгой” компани зэсийн баяжмалаа
үйлдвэрлэхэд бэлэн байгаа аж. Сүүлийн үеийн мэдээгээр Баяжуулах үйлдвэрээс 10
мянга орчим тонн баяжмал үйлдвэрлээд байгаа бөгөөд 7500 тонныг нь савлаж,
экспортлоход бэлдсэн хэмээн компанийн зүгээс мэдээлж байна.
Тус компани энэ онд 400 мянган тонн
зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөөд байсан юм. Зарим зөвшөөрлийг авахад
нэлээд цаг зарцуулж байгаа болохоор энд онд 350 мянга орчим баяжмал экспортлох
магадлалтай хэмээн таамаглаж байна.
С.Болд