Улс төрийн намын тухай хуульд тайлбар гаргуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Улс төрийн намын тухай хуульд тайлбар гаргуулна

Улс төрийн намын тухай хуулийн 15.4, 15.6 дугаар зүйл буюу  нам нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний нэрийг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно гэсэн заалтыг тайлбарлуулахаар МАХН-ын хуулийн зөвлөх  О.Баасанхүү  өнгөрөгч сард Дээд шүүхэд хандсан билээ. Эл хүсэлтийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хянан хэлэлцээд  тайлбар гаргуулахаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлэхээр тогтсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж