Хөгшин ерөнхийлөгчийг цаазлах санал гаргав

Хуучирсан мэдээ: 2013.05.09-нд нийтлэгдсэн

Хөгшин ерөнхийлөгчийг цаазлах санал гаргав

Шинэ санал дэвшүүлэгчдийн үзэж буйгаар улс орныг 80-аас дээш насны хүн удирдах ёсгүй гэнэ. Тэд өөрсдийн саналыг Үндсэн хуульд оруулахыг эрмэлзэж буй бөгөөд хэрэв  энэ заалтыг зөрчсөн хүн гарвал цаазаар авах гэнэ.

Фото: Голос России

«Хэрэв төрийн тэргүүн 80 нас хүрчихээд улс орныг цааш нь захирах эрмэлзэлтэй байгаа бол хүсэл эрмэлзлийг нь харгалзалгүйгээр цаазаар авах ёстой» гэж Үндсэн хуулийн засварыг санаачлагчдын хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна. Өдгөө Казахстаны Үндсэн хуульд ерөнхийлөгчийн насны доод хэмжээг 40 гэж зааснаас бус дээд хязгаарыг тогтоогүй байгаа юм.

Хуулийн төслийг санаачлагчид өөрсдийн заалтаа өнөөгийн ерөнхийлөгчид хэрэглэхгүй гэжээ. Цаазаар авах заалтыг тэд дараагийн ерөнхийлөгчөөс нь эхлэн хүчин төгөлдөр болгох гэнэ. Одоо Казахстаныг 72 настай Нурсултан Назарбаев толгойлж байгаа ба тэрээр 20 гаруй жил тус орныг удирдаж байгаа.

Казахстаны лалын холбоо ийм ер бусын санаачлагыг өмнө нь нэг биш удаа дэвшүүлж байлаа. Тухайлбал, тус холбоо албан тушаалтнуудын охидыг нөхөрт гаргах тендер зарлах, гадаадаас Спортын сайдыг олж авчрах мөн Гитлерийг шүүх ажиллагааг Казахстанд зохион байгуулах зэрэг санаачлага гаргаж байжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж