
Монгол Улсын Засгийн газраас тэрбум ам.доллар нэхэмжилж, Олон улсын Арбитрийн шүүхэд хандсан “Алтан дорнот Монгол” компанид холбогдох маргааны шүүхийн шийдвэр гарах хугацаа ирэх долоо хоногоор дуусгавар болж буй талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Алтангэрэл мэдээлсэн. Өөрөөр хэлбэл Арбитрийн шүүхээс манайд мэдэгдснээр энэ дөрөвдүгээр сард багтаж, маргааны шүүхийн шийдвэр гаргана гэсэн юм байна. Дашрамд дурдахад одоогоор Монгол Улс олон улсын Арбитрийн шүүхэд дуудагснаас хойш зургаан тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж.
Н.Түвшин