Японы эдийн засаг долдугаар сараас сэргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Японы эдийн засаг долдугаар сараас сэргэнэ

Японы эдийн засаг ирэх долдугаар сараас сэргэж эхэлнэ гэж Төв банкны захирал Масаки Ширакава хэлжээ.  Эдийн засагчид 2011 оны гуравдугаар улирлаас эхлэн ДНБ-ий хэмжээ өсч, эдийн засагт сэргэх хандлага гарна гэж таамаглаж байгаа юм.  Японы Төв банкны захирал Масаки Ширакавагийн үзэж буйгаар газар хөдлөлт, цунамийн дараах сэргээн босголтын ажилд санхүүгийн бэрхшээл гарахгүй гэнэ.

Газар хөдлөлтийн гамшгийн улмаас 28 мянган хүн амиа алдаж, сураггүй алга болсон юм.  Гамшгийн улмаас эрчим хүчний хангамж үгүй болж, үйлдвэрүүд үүдээ барьсан билээ. Японы одоогийн нөхцөл байдал нь эдийн засгийг нь доройтуулж болзошгүй гэж Олон улсын валютын сан таамаглаж байсан юм.

Гэсэн хэдий ч урьдчилсан прогнозоор Японы эдийн засаг 2.1 хувиар өсөх хандлага гарчээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж