
Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороонд Төрийн албаны зөвлөлөөс шалган зааварлах ажил зохион байгуулсныг дээрх хурлаар хэлэлцжээ. Удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүй томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн тасгийн, Хамтын ажиллагааны хэлтсийн, Үнэт цаасны газрын орлогч дарга нарыг, томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эдгээр албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг тавдугаар сард багтаан явуулах болсон байна. Төрийн албаны жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх журам зөрчин томилогдсон найман иргэнийг ажлаас нь чөлөөлөн, нөөцөөс нөхөх ажлыг зохион байгуулахыг дээрх байгууллагад даалгажээ.
Б.СҮРЭН