Моргейжийн зээл АНУ-ын банкийг хямралд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Моргейжийн зээл АНУ-ын банкийг хямралд оруулжээ

АНУ-ын Мерилл Линч банк энэ оны эхний улирлын алдагдал өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 38 хувиар буурсныг мэдэгдлээ.

Тус банк хоёр тэрбум ам.долларын ашиг олсон боловч моргейжийн зээлийн алдагдал 2.39 тэрбумаар тоологдож байгаа ажээ.

Ажилгүйдэл нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч байгаа нь иргэдийг моргейжийн зээлээ төлж дийлэхгүйд хүргэж байгаа аж.
Моргейжийн зээлдэгчид өрөө төлж дийлэхгүйд хүрч байгаа ч харилцагчид зээл авах сонирхолгүй байгаа нь тус банкны орлогод нөлөөлж эхэлжээ.  
Тус банкны  моргейжийн зээлийн алдагдал 874 сая ам.долларт хүрчээ. Ажиглагчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал цаашид үргэлжилнэ гэж таамаглаж байгаа юм. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж