Сири улс интернэтгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Сири улс интернэтгүй болжээ

Дайн, үймээн самуунтай удаж байгаа Сири улс өчигдрөөс эхлэн интернэтгүй болсон тухай BBC мэдээлжээ. Өмнө нь Сири улс арваннэгдүгээр сард мөн гурав хоног интернэтгүй болж байсан билээ. Энэ удаагийн интернэтийн тасралт нь өчигдөр орон нутгийн цагаар оройн 22 цагийн орчмоос эхлэсэн хэмээн вэб мониторингийн компаниуд мэдээлжээ.

Засгийн газрын зүгээс үүнийг террорист ажиллагаа, босогчид интернэт тасалсан гэж үзэж байгаа бол интернэт экспертүүп үүнийг харин ч Засгийн газрын зүгээс зохион байгуулж, интернэтийг салгасан хэмээн таамаглаж байгаа аж. Хэдийгээр интернэт салсан боловч гар утас хэвийн ажиллаж байгаа гэнэ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж