Африкийн исламистууд Францад заналхийлэв

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Африкийн исламистууд Францад заналхийлэв

Малид явуулсан цэргийн ажиллагааных нь төлөө Францын эсрэг террор явуулна гэсэн заналхийллийг хэт даврагч исламистууд дахин хийжээ. Харин Францын ерөнхийлөгч исламын террорист байгууллагын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна.

Хойд Африкийн хэт даврагч бүлэглэл "Исламын Магриб дахь Аль-Каида" байгууллага  дэлхий даяар Францын байгууллага, иргэдийн эсрэг террорын довтолгоо хийхээр заналхийлжээ. Тус байгууллагын удирдагч нарын нэг Абу Обейда Юсеф аль-Аннабигийн видео бичлэг тавдугаар сарын 7-нд интернэтэд тавигдсан байна. Тэрээр Францын Малид явуулсан цэргийн ажиллагааг “Лалынхны  эсрэг хийсэн загалмайтны аян дайн” хэмээн нэрлээд, шашин нэгтнүүддээ хандан “дайчилгаа” хийхийг уриалжээ. Мали дахь “Францын сонирхол” эхний өдрөөсөө эхлэн террорист ажиллагааг тэдний эсрэг явуулах хууль ёсны шалтаг болсон учраас лалын шашинтан бүр үүнийг хийх ёстой гэж тэр уриалсан байна.

Парис заналхийлэлд анхаарал хандуулж байна

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд исламистуудын мэдэгдлийн хариуд тэдний илгээлтэд ноцтойгоор хандах болно гэж мэдэгдэв. Малид исламын дайчид  томоохон хохирол амссан ч тэдний зарим үүр хилийн цаана ажиллаж байгаа гэдгийг Олланд анхааруулаад, "Исламын террористуудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ" гэлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж