Сирийн талаар тохиролцоонд хүрэхийг АНУ хүсч байна

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Сирийн талаар тохиролцоонд хүрэхийг АНУ хүсч байна

Москвад айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри  Оросын удирдлагатай хоёр орны харилцааны хурц сэдвүүдээр ярилцав. Америкийн  дипломат албаны тэргүүн Москва, Вашингтон хоёрын  Сирийн талаарх байр суурь адил төстэйг тэрээр хэлжээ.  

Оросын  ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа,  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр орны Сирийн талаарх байр суурь олон талаар  ойр учир нь Москва, Вашигтон хоёр бүс нутгийн тогтвортой байдал болон тэнд хэт даврагчдыг байлгахгүй сонирхолтой холбоотой хэмээн онцолжээ.

Төрийн департаментын тэргүүн,  Сирийн  ерөнхийлөгч Башар Ассадыг иргэний дайныг  зогсооход нь үзүүлэх арга хэмжээгээ  чангатгахыг  оросуудаас хүсч байна.

Кремльд болсон уулзалтын эхэнд Керри Бостоны аллагыг мөрдөн байцаахад тусласанд нь оросуудад талархал илэрхийлээд, Сири, Иран, Хойд Солонгосын болон эдийн засгийн зарим асуудлаар Оростой хамтарч, шийдвэр гаргана гэж ерөнхийлөгч Барак Обама найдаж байгаа гэдгийг ерөнхийлөгч Путинд дамжуулжээ.

Москвад  хоёр хоногийн айлчлалаар ирсэн Төрийн нарийн бичгийн дарга НАТО-гийн Пуужингийн довтолгооноос хамгаалах системийг  Европт байрлуулах, Оросын хууль зүйн байгууллагаас Засгийн газрын бус байгууллагуудад авч буй арга хэмжээ, Оросын өнчин хүүхдүүдийг АНУ-д үрчлүүлэхийг хориглосон  зэрэг чухал асуудлуудаар ярилцаж байна.

Жон Керри тэмдэглэхдээ Орос, Америкийн өмнө зогсож буй асуудлуудыг шийдэхэд дэлхийн дайны үеэр хамтарсан шиг хүчин чармайлтыг шаардаж байна гэлээ. Төрийн нарийн бичгийн дарга тавдугаар сарын 8-нд иргэний нийгмийн төлөөлөгч нартай Москвад уулзах ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж