Хоёр орны тэргүүн нарын хэлэлцээрийн гол сэдэв нь БНАСАУ-ын талаарх асуудлууд байв. Пхеньян өөрийн үйлдлээр хямралт байдал үүсгэж, мөн буулт хийхийг шаардсан үе дууслаа гэж Барак Обама үзэв. “БНАСАУ өөрийн үйлдлээ өөрчлөх ёстой. Тэд чиг хандлагаа өөрчилсөн гэдгийг харуулах ажиллагааг бид БНАСАУ-ын зүгээс олж харахгүй байна” гэж Обама хэлэв.
БНАСАУ-ын лидер Ким Чен Унтай тэр хувиараа танил биш, хэзээ ч түүнтэй ярилцаж байгаагүй учраас түүнд үнэлгээ өгч чадахгүй гэдгийг Обама онцлов. “Гэхдээ түүний үйлдэл нь өдөөн хатгалгын шинжтэй” гэж Америкийн лидер хэлсэн байна. “Хэрэв тэр өөр замыг сонговол бид /Вашингтон, Сөүл/ баяр хүргэнэ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохоор авсан олон улсын үүргээ биелүүлэх БНАСАУ-ын ирээдүйд бид нээлттэй байгаа” хэмээн ерөнхийлөгч тэмдэглэв.
АНУ нь Өмнөд Солонгосыг хамгаалах өөрийн үүрэгтээ үнэнч гэдгийг Обама батлахдаа цөмийн болон ердийн зэвсгийг оролцуулсан цэргийн боломжийг бүх хэм хэмжээг энэ хамгаалалтад ашиглах болно гэж тэр хэлжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард экс-сагсан бөмбөгч Деннис Родман БНАСАУ-ын лидертэй уулзсаны дараа ярихдаа Ким Чен Ун Барак Обамаг утасдахыг хүлээж байна гэсэн юм.