Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 17

Энэ өдөр төржээ

Зөвлөлтийн төр, улс төрийн зүтгэлтэн Никита Хрущев (1894.04.17-1971.09.11)

Никита Сергеевич Хрущев 1894 оны дөрөвдүгээр сарын 17-нд курскийн губернийн калиновка тосгонд уурхайчны гэр бүлд төржээ. Шашны сургуульд анхан шатны боловсрол авсан байв. 1908 оноос слесарь ба тогоо цэвэрлэгчээр ажиллаж эхэлжээ. Мэргэжлийн холбоонд хамрагдан ажил хаялтуудад оролцож байлаа. Иргэний дайнаар большевикуудын талд тулалдан 1918 онд коммунист намд элсчээ. Донтехникумын ажилчны факультетад 1922 онд элсээд техникумын намын үүрийн нарийн бичгийн дарга болсон байна. Сталины губернийн (муж) Петрово-Марьинск уездын (сум) намын даргаар 1925 оноос ажиллаж эхэлжээ. Москвагийн аж үйлдвэрийн академид 1929 оноос суралцаад академийн намын байгууллагыг толгойлсон байв. 1938 онд Украины Коммунист намын нарийн бичгийн дараар томилогджээ. Дараагийн жилд нь  ЗХУКН-ын Улс төрийн товчооны гишүүн болсон байлаа.

Эх орны дайны жилүүдэд хэд хэдэн фронтын цэргийн зөвлөлийн гишүүн байгаад 1943 онд дэслэгч генерал цолтой болжээ. 1949 оны арванхоёрдугаар сард Москва хотын намын байгууллагыг толгойлжээ. Сталины нас барсны дараа Засгийн газрын тэргүүн Маленковын оронд намын ТХ-ны нарийн бичгийн дарга болж аппаратыг нь харицсан байна. Тэрээр Берияг зайлуулах хуйвалдааныг зохин байгуулаад 1953 оны есдүгээр сард ЗХУКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга болжээ.

Хрущевын карьерын хамгийн хурц үйл ажиллагаа нь коммунист намыын ХХ их хурал болсон ба тэнд Сталины дахин шүтлэгийн талаар нууц илгэлээ тавьсан юм. Төрийн дээд тушаалт байхдаа тэрээр Зөвлөлтийн дотоод ба гадаад бодлогод “дулаарал” авчирсан гэдэг. Тэр үеэр “Косыгины шинэчлэл” гэх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт зах зээлийн зарим элеметыг оруулах ажил эхэлсэн байв. Мөн Хрущев хямд орон сууцны бөөний үйлдвэрлэлийг явуулжээ. Тэрээр тууштай биш үйлдлүүдээрээ бас алдаршиж олон онигооны баатар болж байв. 1964 онд түүнийг Брежнев дээд тушаалаас нь зайлуулжээ. Никита Сергеевич  1971 оны есдүгээр сарын 11-нд Москва хотноо таалал төгсч Новодевичийн оршуулгын газар нутаглуулагджээ.

Энэ өдөр таалал төгсчээ

АНУ-ыг үндэслэгч эцгүүдийн нэг Бенжамин Франклин (1706.01.17-1790.04.17)

Амьдралдаа бүхнийг өөрөө олж аван ном соёлгүй хүнээс эрдэмтэн болсон хүн бол Бенжамин Франклин. Түүний хөрөг америк долларын зуутын дэвсгэрт зурагдсан байдаг.

Бенжамин Франклин 1706 оны нэгдүгээр сарын 17-нд Массачусетс мужийн Бостон хотноо төржээ. Түүнээс гадна тэднийх 16 хүүхэдтэй байсан учир Франклин сургуульд суралцаж эхлээд эцэг нь төлөх мөнгөгүйгээс завсардсан байлаа. Тэр 10 настайгаасаа хэвлэх үйлдвэрт дараа нь лаа хийдэг урланд ажиллажээ.

1727 онд тэрээр өөрийн хэвлэх үйлдвэрийг байгуулан «Пенсильванийн сонин» ба «Хөөрий  Ричардын цомирлог» гэсэн хэвлэлүүдийг эрхлэн гаргаж  байлаа. Тэрээр европын хэд хэдэн хэл мөн латынь хэлийг бие даан сурчээ. Цахилгааны үзэгдлийг сонирхон хэд хэдэн зохиомжийг энэ салбарт хийсэн байлаа. Аянга зайлуулагч, биофокалийн нүдний шил, цахилгаан бялт зэрэг нь түүний бүтээл юм. Мөн тэрээр зуны цагийн санааг анх гаргажээ. Тэрээр олон академийн гишүүнээр сонгогдсон байлаа.

Франклин АНУ-д анхны нийтийн номын санг нээж, Америкийн гүн ухаантнуудын нийгэмлэг ба Пенсильванийн эх сургуулийг үүсгэн байгуулжээ. Тэрээр 1787 оны АНУ-ын Үндсэн хуулийг бүтээгчдийн нэг юм.

“Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж битгий хойш тавь”, Цаг бол мөнгө”, “Сайн нойрсон гэвэл орондоо цэвэр сэтгэлийг авч ор” гэх мэтийн цуутай зүйл үгүүд нь түүнийх юм. Франклин урт наслаад үр бүтээлтэй амьдралыг өнгөрөөн 1790 оны дөрөвдүгээр сарын 17-нд Филадельфи хотноо таалал төгсчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж