АНУ төсвөө танах төлөвлөгөө гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

АНУ төсвөө танах төлөвлөгөө гаргалаа

АНУ-ын төлөөлөгчдийн танхим ирэх арван жилд Засгийн газрын зардлыг 6.2 тэрбум ам.доллараар бууруулах төсвийн төлөвлөгөө гаргажээ. Цагаан ордны төсвийн хорооны дарга Пол Райны танилцуулсан уг төлөвлөгөөнд  ядуу, настай иргэдэд зориулсан нийгмийн болон эрүүл мэндийн хөтөлбөрт  илүү хөрөнгө зарцуулахаар тусгажээ. Төсвийн дээрх төлөвлөгөө  Бүгд найрамдах намын 235-193 гишүүдийн саналаар дэмжигдсэн байна.

Харин Ардчилсан намынхан уг төслийг дэмжээгүй гэнэ. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын конгресс  ирэх есдүгээр сар хүртэл энэ оны жилийн төсвийн зарцуулалтыг 38.5 тэрбум ам.доллараар бууруулах шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч Барак Обама өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэгдүүлж, нийгмийн хөтөлбөрт шинэчлэл хийх хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж