ХЗХ-ны хохирогчидтой уулзлаа

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны хохирогчидтой уулзлаа

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ХЗХ-ны хохирогчдыг хүлээн авч уулзлаа. ХЗХ-ны хохирогчид 2006 оноос эхлэн хохирлоо барагдуулахаар нэгдэн тэмцэж байгаа юм. ХЗХ-ны хохирогчдын олонхи нь эмэгтэйчүүд, гадаадад ажиллаж байгаа иргэдийн ар гэр, эсвэл зах дээр наймаа хийдэг эмэгтэйчүүд, хөгшчүүл байдаг гэсэн судалгааг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргасан байна.

Эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс “ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах талаар болон ХЗХ-д дампуурах үед битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэгт судалгаа хийж, мэдээлэл цуглуулсан. Харин одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс онцгойлон анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо. 

Одоогоос долоон жилийн өмнө буюу 2006 онд Хадгаламж, зээлийн хоршоод шил шилээ даран дампуурахад 26 хоршооны 8000 гаруй хүн хохирч байжээ. Тухайн үед 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төрийн зүгээс 50 орчим хувийг буюу улсаас 43 тэрбум төгрөгийг эргэн төлөлттэйгээр  барагдуулаад байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж