Үерийн даланг цэвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Үерийн даланг цэвэрлэжээ

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын 60 гаруй албан хаагч өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээнд оролцлоо. Эдгээр албан хаагчид Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын гэр хорооллын дагуух 4620 м2 газар үерийн далан суваг дахь хатуу болон шингэн хог хаягдлыг цэвэрлэжээ. Тус үерийн далан руу ойр орчмын айлуудаас гадна замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хог их хаядаг аж. Тиймээс тус үерийн далан хур хогийг бүрэн цэвэрлэж, ачуулжээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж