
-Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой таван нэр дэвшигчийн нэрийг зарлачихсан байгаа. Энэ таван хүнийхээ нэрийг тавиад “Шударга ёс” аян зохион байгуулж, 21 аймгаар явсан. Энэхүү аянаа ч дүгнэсэн. Одоо бид энэ сарын 9-нд намынхаа Бага чуулганыг хийгээд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулна. Бидний хувьд УИХ-ын чуулганаас өмнө нэг зүйлийг тодруулах ёстой гэж намын зүгээс үзэж байгаа. Энэ нь юу вэ гэхээр АН-тай Орон нутгийн сонгуульд хамтран оролцоно гэсэн гэрээтэй байсан. Бид АН-ынхныг “Орон нутгийн сонгуулийнхаа гэрээг биелүүлээч ээ. Одоо хамтаръя” гэ-сэн. АН-ынхан “Чадахгүй. Бид орон нутгийнхаа удирдлагуудаас асуусан. Тэд зөвшөөрөхгүй байгаа учраас бид энэ гэрээг биелүүлэх боломжгүй” гэсэн. АН-ынхан үнэхээр боломжгүй гэж байгаа бол бид яах ч аргагүй бие даагаад ороод ирсэн. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарна гэж гэрээ хийсэн. Тэд хамтрах үгүйг Орон нутгийн сонгуульд орон нутгийнхаа удирдлагуудаас асуусан юм чинь одоо Ерөнхийлөгчийн сонгуульд хамтрах эсэхийг Ерөнхийлөгчөөсөө асуух байх. Тэр хүн юу гэж шийдэхийг бид мэдэхгүй байна.
-Таны бодлоор МАХН-аас хэн нэр дэвших бол?
-Би тэр хүнийг дэмжиж байгаа гээд хэлчихэж болно. Гэхдээ “Тэр” гээд хэлчихвэл намынхаа бусад гишүүдийг уриалчихсан юм шиг болчихно. Ерөнхийдөө нэр дэвших магадлалтай байгаа таван хүн маань бүгд бололцооны гэж бодож байгаа.
Зохиогчийн эрх: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
