Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ерөнхий боловсролын сургуулиуд залуу багш нарынхаа дунд заах арга, ур чадварын тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгууллаа. Тэмцээн “Орхон” цогцолбор сургууль дээр болж, гурван сургуулийн 1-5 жил ажиллаж байгаа 20 гаруй залуу багш оролцон ур чадвар, заах аргаараа өрсөлдсөн юм. Тэмцээнээр хичээлийг цахим хэлбэрээр заасан ба 1-р байрт “Орхон” цогцолбор сургуулийн физикийн багш А.Өсөхбаатар, 2-р байрт гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн газарзүйн багш Д.Лхагвадорж, 3-р байрт бага ангийн багш Отгонбямба нар шалгарлаа.
Шинэ, залуу багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, сонирхлыг өдөөх зорилгоор “Орхон” цогцолбор сургуулийн Байгалийн ухааны заах аргын нэгдлээс зохион байгуулдаг уг тэмцээн урд жилүүдэд тус сургуулийнхаа хэмжээнд болдог байсан бол энэ жил сумын хэмжээнд зохиогдсоноороо онцлог юм.
Өвөрхангай аймгаас мэдээлэв.