Банкуудад 10.5 сая ам.доллар худалдав

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Банкуудад 10.5 сая ам.доллар худалдав

Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.  Банкууд 18 сая ам.долларыг 1433.66-1436 төгрөгийн ханшаар, 37 сая юанийг 232.60-232.80 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах санал ирүүлсэн байна. Энэ дагуу Монголбанк 10.5 сая ам.долларыг 1435 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад худалдаж, валютын захад ам.доллар нийлүүллээ. Харин юань худалдан авах саналыг биелүүлээгүй болно. Мөн өдөр банкууд валютын своп хэлцлээр 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж