Хятад кибер дайралт хийсэн үү?

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Хятад кибер дайралт хийсэн үү?

Пентагоны аюулгүй албаныхны олж тогтоосноор АНУ-ын ихэнх төрийн байгууллагуудын цахим хуудас руу халдсан байна. Мөн томоохон санхүүгийн корпорациудын цахим хуудас ч халдлагын бай болсон ажээ. Тэдний дайралт хийх болсон гол зорилго нь Хятадын цэргийн хүч болоод батлан хамгаалах салбарын тухай мэдээлэл, мөн Обамагийн засаг захиргааны цэргийн бодлогыг олж тогтооход оршиж байсан байж болзошгүй болоод байна. Одоогийн байдлаар Хятадын талаас албан ёсны ямар ч хариу мэдээлэл хийгээгүй байгаа юм. “Өнгөрөгч 2012 оны тухайд Хятадын оролцоотой цахим халдлагын тоо өмнөхөөсөө харьцангуй нэмэгдсэн. Учир нь дэлхийн ихэнх мэдээллийн хэрэгслүүд Хятадтай холбогдох мэдээллийн тоо нь дагаад өссөнөөс болж байгаа юм. Мөн АНУ-ын төрийн байгууллагуудын мэдээллийг сонирхох сонирхол нь ихэссэн. Яг энэ цаг мөчид бид цахим аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой юм” гэж Пентагоны тайланд дурьджээ. АНУ-ын цахим хуудас руу халдах Хятадын дайралт сардаа 20 мянгаар хэмжигддэг юм.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж