
Баасан гаригийн мөргөлийн дараа эсэргүүцлийн жагсаал болсон юм. Жагсагчид шинэчлэл явуулах, алан хядах ажиллагаа үйлдэн хоригдож байгаа хүмүүсийг шоронгоос суллах зэрэг шаардлага тавьж байна.
Хууль хяналтын байгууллагынхан жагсагчдын эсрэг нулимас асгаруулах хий хэрэглэсэн байна. Баасан гаригт эсэргүүцлийн ажиллагаа Амман болон бусад хотод мөн болжээ.