Наран улсад 821,342 гарын үсэг цуглажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Наран улсад 821,342 гарын үсэг цуглажээ

Бөхийн спортыг олимпийн хөтөлбөрт үлдээхийн төлөө тэмцэлд зориулж Наран улсад 821,342 гарын үсэг цугласан тухай Японы бөхийн холбооны ерөнхийлөгч, FILA-гийн товчооны гишүүн Томиаки Фүкүда мэдэгдэв.

-Бид анх 100 мянган гарын үсэг цуглуулахаар төлөвлөж ажлаа эхэлсэн хэмээн тэрээр өгүүлээд "Гэвч түүнээсээ найм дахин олон тооны гарын үсэгтэй боллоо. Бөхийн секцүүдээс гадна их дээд сургууль, дунд сургууль, нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээнүүдээр явж үүнийг бүрдүүлсэн. Save Olympic Wrestling арга хэмжээнд маань олимпийн гурван удаагийн аварга Саори Ёшида, Лондоны олимпийн аварга Тацүхиро Ёнемицү нар маш идэвхтэй оролцсоныг хэлмээр байна. Үүний үр дүнд бид манай спортыг япончууд ямар ихээр хүндэлдгийг мэдэж, олимпийн хөтөлбөрт үлдээхийг хэрхэн их хүсч байгааг ойлголоо. Гарын үсгийн бичиг цаас маань аль хэдийнэ 210 кг жин татаж байгаа ч бид FILA-д бүгдийг нь гардуулж өгнө гэсэн юм.

Ц.БААТАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж