Японы”Диснейлэнд” дахин нээгдэв

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Японы”Диснейлэнд” дахин нээгдэв

Газар хөдлөлт, цунамигийн дараа түр хаагдаад байсан Японы "Диснейлэнд" баасан гаригт нээгдэв. Нээлтийн өдөр паркт 10 мянга орчим хүн иржээ. Тэднийг Микки Маус угтан авлаа.

Үйлчлүүлэгч нарын яриагаар тэд "Диснейлэнд" дахин нээгдсэнд баяртай байгаа гэнэ. Токиогоос холгүй Ураясуд байдаг Японы "Диснелэнд" гуравдугаар сарын газар хөдлөлтийн дараа хаагдсан юм. Учир нь, паркийн машины зогсоол цунамид өртөн эвдэрсэн байжээ. Тэгээд хүрээлэнгийн захиргаа түр хугацаанд ажлаа хаахаар шийдсэн юм.

"Диснейлэнд" нээгдсний дараа тэнд буяны үйл ажиллагааг явуулах бөгөөд цугларсан хөрөнгийг Японы Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэх ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж