
тамирчдын хэмжээнд ч бэлтгэл сургуулилт хийдэг урлагийн одод цөөнгүй. Эрүүл
мэнд, бие бялдартаа анхаарал тавьдаг дуучны нэг нь “Камертон”-ын Д.Болд.
Олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аварга
Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Б.Наранбаатар гээд спортынхонтой дотно
нөхөрлөдөг тэрээр хоёр хоногийн өмнө нийтийн биеийн тамир, спортыг дэмжин нэгэн
арга хэмжээнд оролцож, чийрэгжилтийн сорил өгч, өөрийгөө сорив. “Хүн амын бие бялдрын хөгжилт,
чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорил”-ыг орон даяар явуулж байгааг тэрээр
дэмжин, хүүхэд залуусыг бие бялдрын сорилоо өгөхийг уриалахын зэрэгцээ спортынхноос
дутахгүй тэвчээр, сунгалт,
уян хатан чанартайгаа харуулна лээ.
Т.МАША
