Б.Чингүүн “The Cube” кино бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.08-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн “The Cube” кино бүтээжээ

"Creative Art Group"-ийн уран бүтээлчид  Монголын кино урлагт тэр дундаа  “Short film” буюу  богино хэмжээний киноны төрөлд амжилттай ажиллаж, өөрийн гэсэн өнгө төрх, шинэлэг шийдлийг уран бүтээлээрээ дамжуулан үзэгч олондоо хүргэдэг чадварлаг хамт олон билээ. 

Тус студийн бүтээл болох “Гэрэл”, “Өвөө би таньд хайртай”, “Соло”, “Ээжээ би таньд хайртай”, “Анхны болзоо”, “Цэцэг”, “Домгийн өглөө”, “Миний сарнай” гэх мэт арав гаруй богино хэмжээний кино нь үзэгчдийн сэтгэлд хүрч, тэднээс өндөр үнэлгээ авч чадсан юм. Тэгвэл "Creative Art Group"-ийн шинэхэн уран бүтээл болох “ THE CUBE” нэртэй богино хэмжээний ээлжит уран бүтээл удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. “CUBE” киноны гол дүрийг та бидний сайн танил яруу найрагч, МУГЗ  Ш.Гүрбазар, залуу жүжигчин Т. Бэлгүтэй бүтээсэн нь олон үзэгчдийн сонирхлыг татаж байна. Харин ерөнхий найруулагчаар нь Б.Чингүүн ажиллаж, мөн уг киноны зохиолыг өөрөө бичжээ.

Б.ЭНЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж