Францчуудад НҮБ-ын тогтоолын хүрээ багаджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Францчуудад НҮБ-ын тогтоолын хүрээ багаджээ

Францын Батлан хамгаалахын сайд Жерар Лонге дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдэхдээ Ливийн талаар гаргасан НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн тогтоолын эрх мэдлийн хүрээнээс Франц, АНУ ба Их Британи хэтрэн гарах гэж байгааг хэлжээ.

Хурандаа Каддафийг засгийн эрхэнд байлгах хүсэлгүйгээ мэдэгдэж байгаа барууны орнуудын мэдэгдэл нь олон улсын мандатын эрх мэдлийн хүрээтэй авцалдахгүй байгааг сайд хүлээн зөвшөөрөөд ам, ажил хоёр 1973 тоот тогтоолын хүрээнээс хальж буй хэлсэн байна. Каддафийн ирээдүйн талаар заагдаагүй нь тогтоолын дутагдал болж байна хэмээн сайд мэдэгдэв.

Эвслийн орнууд НҮБ-ын тогтоолыг зөрчихөөс өөр аргагүй болсонд Лонге зовохгүй байгаа бөгөөд дахин нэг тогтоол гарахыг үгүйсгэсэнгүй. Өмнө нь Хятадад болсон БРИКС-ийн орнуудын саммит Нато-гийн Ливид явуулж байгаа ажиллагааг НҮБ-ын өгсөн мандатын эрх мэдлээс хэтэрлээ хэмээн шүүмжилсэн байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж