
Телевизийн зураглалд машин донсолсныг харахад залуу хүнд гэмтэл авсан бололтой. Олон нийтэд жиипийн дээврийн нээлхийгээр цээжээ гарган зогсч байсан Каддафи унасан залууг эргэн хараад өнгөрсөн байв. Цуваа зогсолгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлжээ. Залуугийн биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа.