
Музейн нээлтэнд хамтлагийн гишүүн Бьорн Ульвеус оролцож “Дуу хөгжмөөр аялсан залуу насныхаа амьдралыг өнөөдөр эргээд харна гэдэг сонирхолтой бас үнэхээр сайхан санагдаж байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна. Мөн тэрээр “бид дахин хэзээ ч бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглахгүй ч шүтэн бишрэгчидтэйгээ үргэлж хамтдаа байх болно гэдгийг өнөөдрийн үйл ажиллагаа болох энэхүү музей сануулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Музейн нээлтийн арга хэмжээнд хамтлагийн гишүүд оролцох тухай эх сурвалжууд мэдээлж байсан ч Бьорн Ульвеус ганцаараа энэхүү арга хэмжээнд оролцсон байна.
Э.АНХТУЯА













