Ногоон хөгжлийн загвар аймаг болно

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Ногоон хөгжлийн загвар аймаг болно

Булган аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлжээ. Энэхү зорилтын хүрээнд чухам ямар ямар зорилт дэвшүүлэн хэрхэн ажиллах талаар хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт аймгийн удирдлагууд, харъяа алба агентлагаас гадна сумдын Засаг дарга нар, ой хамгаалах нөхөрлөлүүдийг багтаасан байна. Булган хангай нутаг байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар олонтой. Одоогоор уул уурхайг хөгжил ч бага. Тус аймгийн Сайхан сумын нутагт Эрээн, Сайханы уурхай, Тэшиг суманд Тавтын алтны уурхай ажилладаг. Бусад суманд уул уурхай хөгжиж амжаагүй бөгөөд уул усаа унаган төрхөөр нь хадгалах үүднээс уурхайг бус ногоон хөгжлийг сонгож буйгаа тус аймгийн удирдлагууд хэлж байлаа. Түүнчлэн тус аймаг газрын харилцааг бусдад үлгэр болохуйц хэмжээнд хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Газар төлөвлөлт, газар олголтыг байгаль орчны хамгаалалтай хамтатган хөгжүүлэх, ой хээрийн  түймрээс сэргийлж газар нутгаа хамгаалах зэрэг ажилд Орхон аймагтай хамтран ажилахаар санамж бичиг байгуулжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж