Минскийн дэлбэрэлтийн эзнийг гар утасны дуудлагаар нь илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Минскийн дэлбэрэлтийн эзнийг гар утасны дуудлагаар нь илрүүлжээ


"Октябрьская" станц дэлбэрэлтийн дараа. Беларусийн телевизийн зураглалаас
    

Минскийн метрод тэсрэх төхөөрөмжөө дэлбэлэхийн өмнө уг алан хядагч гар утсаар ярьж байсан нь метроны буудлын видео камерт бичсэн байжээ. Мөрдөн байцаагчид тэр утасны дуудлагын дагуу утасны дугаарыг тогтоон гэмт хэрэгтэнг олсон байна. Үүний зэрэгцээ мөрдөн байцаагчид видео бичлэгийг ашиглан сэжигтэн метроны "Фрунзенская" буудлын ойролцоо амьдарч байгааг тогтоожээ. Тэр залуу байр хөлслөн найз эмэгтэйн хамт амьдарч байсан гэж сонинд өгүүлсэн байв. Оройн есөн цагийн үед тусгай албаныхан байрных нь үүдийг нь эвдлэн ороход тэд бүгд согтуу байжээ. Тиймээс тэднийг эрүүлжүүлсэний дараа буюу өглөөний таван цагийн үед анхны байцаалтаа авчээ. Беларуссийн ерөнхийлөгч Лукашенко яг таван цагт хэргийг илрүүлсэн гэж мэдэгдсэн нь ийм учиртай гэнэ.

Минскийн метроны  "Октябрьская" буудалд дөрөвдүгээр сарын 11-ний өдөр оройн ид ачааллын цагаар бөмбөг дэлбэрч, 13 хүн амиа алдан 200 орчим хүн шархдаад байна. Үүнээс нэг хоногийн дараа Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко хэргийг илчилснээ мэдэгдсэн юм. Уг хэрэгт холбогдуулан таван хүнийг баривчлаад байлаа. Хэвлэлд бичсэнээр Витебскийн 25 настай залуу дэлбэрэлтийн өмнө нэгэн  эмэгтэй рүү утасдсан гэнэ. Сэжигтэй гурван хүн тэдний дотор утсаар ярисан бүсгүйг байцаасны дараа суллан явуулсан байна. Дэлбэрэлтийг үйлдсэн гэгдэж буй хоёр залуу ба тэдний хамсаатан одоо шүүхийн шийдвэр хүлээж байгаа гэнэ. Хууль хяналтынхан тэднийг хэргээ хүлээн мэдүүлэг өгсөн гэв. Гэмт хэрэгтэн өмнө нь 2005 болон 2008 онд Беларусьт хоёр дэлбэрэлт үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж