Монгол нугараач Гиннесийн амжилтыг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Монгол нугараач Гиннесийн амжилтыг шинэчилжээ

Уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд Унгарын Будапешт хотын Circus Maximus театрт Marinelli-ийн байрлалд буюу шүдэн дээрээ биеийнхээ бүх жингээр тогтон нугардаг үзүүлбэрийн рекордыг хоёр минут 34 секунд болгон Гиннесийн номонд бичигджээ. Тэрээр 2006 онд Францын нийслэл Парис хотод зохиогдсон өсвөрийн циркчдийн тэмцээнд III байр эзэлж байсан чадварлаг уран нугараач юм.

Сонирхуулахад, Их Британичуудыг алмайруулж байсан нугараач бүсгүй Лувсандоржийн Оюунгэрэл 2008 оны дөрөвдүгээр сарын 9-нд Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтоосноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулж, мөн Италид энэхүү амжилтаа 50 секунд болгон Геннисийн номонд бичигдэж байсан юм. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж