Италийн “Төмөр хүн” таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Италийн “Төмөр хүн” таалал төгсчээ

Италийн Ерөнхий сайдын албыг долоон удаа хашиж, нөлөө бүхий хүчирхэг улстөрчдийн нэгд зүй ёсоор нэрлэгддэг Жулио Андреотти 94 насандаа таалал төгсчээ. Италийн албаныхны мэдээлснээр Ерөнхий сайд агсан Жулио Андреотти өнөөдөр буюу зургааны өдөр Ром хот дахь гэртээ амьсгалын замын өвчний улмаас таалал төгссөн байна. Жулио Андреотти нь дэлхийн II-р дайнаас хойш Италийн улс төрд хүчин зүтгэж, дарангуйлагч Бенито Муссолинигаас авахуулаад Силвио Берлусконигийн үе хүртэлх улс төрийн хамгийн хүнд хэцүү цаг үеүдэд ч улс төрөөс ангид байгаагүй нэгэн аж. Түүнчлэн тэрээр Италийн Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа инфляци, ажилгүйдэлийн хямралтай нүүр тулгарч, улс төрийн терроризм, өс хонзонтой ч тэмцэж байжээ.

“Төмөр хүн” хэмээн хочлогддог Жулио Андреотти 1972-1992 оны хооронд долоон удаа Италийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд түүнийг улс төрд ид нэрд гарч байх үед нь Ромын папын дараа орох нөлөө бүхий эрхэм хэмээдэг байсан байна. 

Италийн Засгийн газраас Жулио Андреоттигийн улс төрд олон жил хүчин зүтгэсэн гавъяаг нь үнэлж, бүх насаар нь сенатаар нэрлэсэн байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж