Хөвсгөлд 80 бүтээлч ажил өрнөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.16-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд 80 бүтээлч ажил өрнөнө

Хөвсгөлчүүд 80 жилийн ойгоо угтаж 80 бүтээлч ажил өрнүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнээсээ хэрэгжээд эхэлжээ. Тухайлбал, аймгийн төв Мөрөн хотын төв талбай Чингүнжавын хөшөө, 50, 100 буудлын ойролцоо төв дөрвөн зам, Нисэх онгоцны буудал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй груван цэгт 500-1000 метр радиуст ажилладаг утасгүй интернетийн сүлжээг суурилуулсан байна. Уг ажилд аймгийн иргэд хөдөлмөрчид тэр дундаа хүүхэд залууст хүрсэн ажил болж чадсан гэнэ. Мөн 80 бүтээлч ажлын бас нэг нь болох 60 сувгийн кабелийн телевиз Мөрөн хотод тун удахгүй нээлтээ хийх юм байна. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан  бүх сумдын урлаг, спортын авъястнуудыг оролцуулсан “Урлаг спортын наадам”-ыг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлтэйгээ хамтран энэ сарын 13-17 өдрүүдэд  зохион байгуулж байна.

Д.Идэрмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж