Ойд зорчих хөдөлгөөнийг түр хаажээ

Хуучирсан мэдээ: 2013.05.07-нд нийтлэгдсэн

Ойд зорчих хөдөлгөөнийг түр хаажээ

Монгол улсын Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.18, 29 дүгээр зүйлийн 29.1.7, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалтыг үндэслэн Ойд зорчих хөдөлгөөнийг түр хаах 37 дугаар захирамжыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Д.Гантулга гаргасан байна.

Хуурайшилт ихтэй, хур чийг багатайн улмаас ой, хээрийн түймэр гарч болзошгүй байгаа тул сумын хэмжээнд ойн сан бүхий газруудад ойд зорчих хөдөлгөөн, ойд аялж зугаалах, мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ойн сан бүхий газарт хайгуул хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2013 оны 04 дүгээр сарын 10-наас 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд түр зогсоосон байна.

Эх сурвалж: info.e-darkhan.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж